Монголчуудаас анх удаа киногоороо “Оскар”-т нэр дэвшиж явсан найруулагч Д.Бямбасүрэн өчигдөр “Эзэн богдын эр хоёр загал” киногоо эх орондоо нээлээ. Тэрбээр 2008 онд дуусгасан энэ киногоо Европын орнуудаар үзүүлж явсаар хамгийн сүүлд Монголд нээж буй нь энэ юм. Сэтгүүлч, сурвалжлагчидтай уулзах завгүй явсан түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Танд баяр хүргэе. Энэ киноны зохиол, санааг яаж олсон бэ? Хэр удаан ажиллаж гаргасан бүтээл вэ?
-Анх 2004 онд Өвөр Монголын дуучин Урнаатай танилцаж байлаа. Герман улсын Мюнхен хотод санамсаргүй танилцсан бид хоёр энгийн сайхан найзууд болсон. Тэгээд хоёр монгол хүн уулзахаараа эх нутгийнхаа тухай сэтгэл догдлон ярьдаг байсан юм. Ийм сэтгэл догдлолыг бусад монголчууддаа, хүмүүст хүргэх хэрэгтэй юм гэж ярилцаад 2006 онд санаагаа гаргасан. 2008 онд зураг авалтаа Монголд хийж дуусгалаа.
-Баримтат-уран сайхны кино болохоор урьдаас бэлтгэсэн зохиол байдаггүй юм шиг санагдсан. Таны өмнөх кинонууд ч бас адилхан. Энэ бол таны нэг онцлог байх, тийм үү?
-Огт зохиолгүй кино ч биш юм. Тодорхой хэмжээний зохиомжтой, гэхдээ хүн бүр өөрсдийнхөө нэрээр, өөрийн дүрээр оролцсон. Юу гэсэн үг вэ гэвэл өдөр тутам хийдэг зүйлээ хийж, ярьдаг юмаа ярьж байгаагаар л гарна. Миний хувьд сүүлд гарсан гурван кино маань хоорондоо ижил трилоги болж үлдлээ. Үүнийг урьдаас бодож, тооцоолоогүй байсан. Зүгээр л Монголынхоо нэгэн үеийг, түүхийг кино хальсанд буулгах хүсэл маань ийм болчихлоо.
-Энэ кинонд уламжлалт соёл урлагийг эрэн сурвалжилж байгааг харуулсан болохоороо түүхэн кино гэсэн үг үү?
-Үгүй ээ. Даяаршил ямар хурдан хүрээгээ тэлж , үүнийг дагаад аливаа юмс яаж хурдан өөрчлөгдөж байгааг л хэлэх гэсэн юм. Одоо энэ киногоо харахад ч гарч байгаа зүйлс нь тэртээ хойно үлдэж. Гэхдээ энэ бол зөвхөн үзэгдэх байдал юм. Нөгөө талаасаа хүмүүсийн тархи, бодол сэтгэлгээнд өөрчлөгдөөгүй, өөрчлөгдөх ёстой олон зүйл байна. Үүнийг кино маань гаргаж чадсан байх гэж бодож байгаа. Тиймээс илүү олон хүн үзэж, хүртээл болоосой гэж хүсч байна.
-Та киногоо Герман улсад анх нээсэн. Европ, Америкт хүртэл үзүүлж яваад иржээ. Гадаадад таны киноны өгүүлэмж, санааг хэрхэн дүгнэж байна вэ? Монголчууд үзээд юу гэх юм?
-Хүн бүр өөр өөрийнхөөрөө хүлээн авч, харж байна. Баруун Европын үзэгч нэг бодолтой байхад Зүүн Европын хүн бас нэг янзаар хүлээж авдаг. Үүний адилаар монголчууд ч бас өөр өөрөө ойлгож, хүлээн авах нь тодорхой. Гэхдээ тэрийг би одоо дүгнэж хэлмээргүй байна. Үзэгчдийн дундаас миний өөрөө олж хараагүй зүйлийг олоод надад тайлбарлаж, сэтгэгдлээ хэлж байгаа хүн ч байна. Тэгэхээр энэ нь юу гэсэн үг вэ гэвэл хүн бүр үзээд, өөр өөр ойлголт, өөр өөр дүгнэлт хийгээсэй гэж хүсэх байна.
-Та олон улсад танигдсан кино найруулагч болж чадлаа. Ер нь Монголын кино бүтээгчид дэлхийн түвшинд очиход юу хэрэгтэй вэ?
- Уран бүтээлийн хувьд харьцуулах, ялгаж дүгнэх бол одоо утгагүй байх гэж бодож байна. Манай улс урлаг, кино урлагийг дэмжих л шаардлагатай байгаа юм.
-Тэгвэл Монголын кино бүтээгчдийн юуг дэмжих хэрэгтэй гэж? Тодруулахгүй юу?
-Монголын кино бүтээгчдэд маш их хайр байна. Тэд маш их сэтгэл, маш их зүтгэлтэй. Миний хувьд киноны эдийн засаг, нөхцөл бүх зүйл хөгжөөд тогтчихсон тийм газар ажиллаж байгаа. Найруулагч гэдэг хүн байхад миний удирдлага дор хэн юу хийхээ мэддэг, хийгээд сурчихсан, боломж нь хангагдчихсан, төрөлжчихсөн олон хүн ажилладаг. Гэтэл Монголд тийм болох шатандаа орж явна шүү дээ. Монголын кино урлагт дэмжлэг л хэрэгтэй байна. Энэ зүйлд аль аль талаасаа анхаарал хандуулж дэмжвэл хөгжих явц илүү сайжирна. Цаашдаа төрөлжөөд, хөгжөөсэй гэж бодож байдаг.
-Та Монголдоо ирээд хөдөө орон нутгаар явсан гэсэн. Дараагийн уран бүтээлээ хийж байгаа юм уу?
-Тийм ээ. Одоо би бүрэн хэмжээний уран сайхны кино хийе гэж бодоод зохиол дээрээ ажиллаж байгаа. Өнгөрсөн сарын эхээр ирж судалгаагаа хийж, хөдөөгүүр явсан юм. Тэгэхээр Монголдоо зураг авах нь тодорхой, хөдөөгийн амьдрал гарах нь ойлгомжтой. Хэрэв мөнгө санхүүгийн асуудал, боломж нь шийдэгдвэл ирэх зундаа зураг авалтдаа орохыг хичээж байгаа.
-Танд баярлалаа, амжилт хүсье.
Б.Ганбилэг