Улаанбаатар хотод шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Цас
орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 16-18 градус,
Яармаг-Сонгины орчмоор 20-22 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говийн бүс нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн-бэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар 11-16 градус, Эгь-Үүр, Хараа, Ерөө Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 7-12 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.



















































