АНУ-ын Нью-Йорк хотод олон улсын чөлөөт бөхийн тэмцээнээс хамгийн хөнгөн жинд манай тамирчин Т.Даваахуяг хүрэл медаль хүртлээ. Харин алт, мөнгөн медалыг АНУ-ын тамирчид авсан байна. Хүнд жингийн барилдаанд ОХУ-ын бөхчүүд аваргалж бусад бүх жинд АНУ-чууд бөхчүүд түрүүлсэн байна. Хүрэл медалын төлөө манай улсын хоёр бөх Э.Бэхбаяр, Даваахуяг нар барилдсан байна.
Т.Хулан