Өнөөдөр Төрийн ордны Их танхимд орон нутгийн удирдлагуудад зориулсан нэгдсэн сургалт эхэлнэ. Уг нэгдсэн сургалтыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг нээх бөгөөд Ерөнхий сайдын зөвлөхүүд "Шинэчлэлийн арга механизм" сэдвээр илтгэл тавьж, мэдээлэл өгөх юм. Мөн ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг Орон нутгийн удирдлагуудад "Шинэчлэлийн суурь зарчим, орон нутгийн удирдлагын үүрэг хариуцлага" сэдвээр мэдээлэл өгөх аж. Нэгдсэн сургалт 09.00 цагт эхэлнэ.


















































