Ерөнхийлөгчийн Тамгын газрын ивээл доор Ерөнхийлөгчийн санаачилсан Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэх томоохон хуулийн төслийн талаар өргөн хэмжээний хэлэлцүүлэг өрнүүлж байгаа билээ. Энэ удаагийн хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордны Иргэний танхимд болох бөгөөд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцох юм байна. Энэ хуулийн төсөлд стратегийн ордуудын төрийн эзэмших хувийг хэрхэн тогтоох, уул уурхайн нөхөн сэргээлтийг хэрхэн үр дүнтэй болгох зэрэг олон чухал асуудлууд багтаж байгаа юм. Хэлэлцүүлэг 11.00 цагт эхэлнэ.



















































