

Хятадын Хэнань мужид Дэнлүүний баяр тэмдэглэж байсан кинотеатрт машинтай этгээд орж иржээ. Ингэснээр 26 хүн хүнд бэртсэн байна. Хохирогсдыг эмнэлэгт хүргэснээс хоёрых нь биеийн байдалд тун муу байгаа аж.
Гол шуугиан тарьж багйаа зүйл нь энэхүү албаны машиныг Наньян хотын Ваньчен дүүргийн намын хорооны соёлын асуудал хариуцсан нарийн бичгийн дарга барьж явжээ. Энэ хэргийн дараа албаны машиныг хурааж авч, мөрдөн байцаалт явуулж байна.
Д.Идэр
Сэтгэгдэл (1)