Өнөөдөр нийслэлийн шүүхэд 14 цагаас бусдыг нэг тэрбум 280 сая төгрөгийг залилсан Н.Энхтуяа, Э.Булганаа, А.Халиун нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал эхэллээ. Шүүх хуралд улсын яллагчаар Ц.Нямтайван, өмгөөлөгчөөр М.Энхжаргал, Д.Нарангоо, Ж.Солонго, Ж.Түвшинцэнгэл нар болон эд хөрөнгө, мөнгө төгрөгөө залилуулсан иргэдийн төлөөлөл оролцлоо. Бусдаас онц их хэмжээний мөнгийг залилсан тэдгээр хэрэгтнүүдэд өнгөрсөн есдүгээр сард Чингэлтэй дүүргийн шүүхээс Н.Энхтуяад 12 жил, Э.Булганаад 10 жил, А.Халиунд 10 жил зургаан сарын ял оноож, чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх шийдвэр гаргасан юм. Хохирогчид энэ тухай хэлэхдээ хэргийн бүх зүйл тодорхой байсаар атал биднийг гурван жил чирэгдүүлж шүүхийн хаалга сахиулж байгаад гомдолтой байна. Луйварчид бидэнтэй уулзахдаа “Та муусайн намайг шоронд оруулж яах гээ вэ? Орсон ч гараад ирэх мөнгө, нас байна. Би насаараа идэх хөрөнгөтэй болсон хүн шүү. Гарч ирээд дахиад залилсан ч би чадна” гэж тавласан хэмээн хохирогчид гомдоллож байлаа. Анхан шатны шүүхээс Найман шаргын бүх хөрөнгийг битүүмжилсэн байгаа атал түүнийгээ зарж хохирогчдийг гомдолгүй болгох ажлыг хийхгүй байгаа гэнэ.
Б.Чимэг