
“Цагаан уул” залуу яруу найрагчдын наадмыг Монголын Залуучуудын Холбооноос 16 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

“Цагаан уул” залуу яруу найрагчдын наадмыг Монголын Залуучуудын Холбооноос 16 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Залуу яруу найрагчдыг олны танил болгодог, яруу найраг сонирхогчдын хүсэн хүлээдэг энэ наадмаас олон сайхан яруу найрагчид төрөн гарсан байдаг. Тэмцээн хайрын шүлэг, хайрын тухай дууны үг шалгаруулах, хайрын богино хэмжээний шүлгэн мессежны уралдаан гэсэн гурван төрлөөр зохион байгуулагдах юм. Энэхүү наадамд оролцогчдын материалыг 2013 оны гуравдугаар сарын 5-25-ны өдөр МЗХ-ны төв байранд болон event@myf.mn онлайн хаягаар хүлээн авахаар болжээ. Нийт дөрвөн үе шаттайгаар явагдаж шалгаруулах энэхүү наадмын тэргүүн байрны эзнийг өөрийнхөө номыг 1000 хувь үнэгүй хэвлүүлэх эрхийн бичиг хүлээж байгаа юм байна.
Д.Ундрах 24tsag.mn