зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Цахим”, “Урлах эрдэм” дээд сургуулийн санхүүг дахин шалгуулахаар болжээ

2013-2-26
0
ЖИРГЭХ

   АТГ.1  Авлигатай тэмцэх газарт хандан иргэдээс ирүүлсэн “Төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиуд нь “суралцагчийн тэтгэлэг олгохдоо холбогдох дүрэм, журмыг зөрчиж, тэтгэлгийг хугацаандаа өгөхгүй чирэгдэл учруулж байна” гэх мэдээллийн мөрөөр тус газраас холбогдох шалгалтыг явууллаа.

   Шалгалтын хамрах хүрээг тогтохдоо нийслэлийн хэмжээнд сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиудын нэрсийн жагсаалтад түүвэрлэлт хийх замаар сонголтыг хийж, тухайн сургуульд суралцагчдын тоог харгалзан үзлээ. Шалгалтад дараахь 20 сургууль хамрагдав. Үүнд:

Төрийн өмчит их, дээд сургуулиуд:

    Батлан хамгаалахын их сургууль
    Эрүүл мэнд, шинжлэх ухааны их сургууль
    Хөдөө аж ахуйн их сургуулийн /8 сургууль/
    Удирдлагын академийн удирдлагын коллеж
    МУИС-ийн Мэдээлэл холбооны технологийн сургууль
    МУИС-ийн Худалдааны дээд сургууль

Хувийн өмчит их, дээд сургуулиуд:

    Хүмүүнлэгийн их сургууль
    “Отгонтэнгэр” их сургууль
    “Улаанбаатар” дээд сургууль
    “Цахим” дээд сургууль
    “Этүгэн” дээд сургууль
    “Ач” анагаах ухааны дээд сургууль
    “Энх-Орчлон” дээд сургууль
    “Түшээ” дээд сургууль
    “Евро-Ази” дээд сургууль
    Хөдөлмөрийн дээд сургууль
    “Монгол” дээд сургууль
    “Шихихутаг” хууль зүйн дээд сургууль
    “Урлах эрдэм” дээд сургууль
    “Эм А Ю” коллеж

их дээд сургууль  Сургалтын төрийн сангаас 2012 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар төрийн болон төрийн өмчийн 98 их, дээд сургууль коллежийн 145375 суралцагчдад 99,7 тэрбум төгрөгийн үндэсний тэтгэлэг олгосон бөгөөд үүнээс шалгалтад хамрагдсан 20 их, дээд сургуульд нийт 21.936.619,700 /хорин нэгэн тэрбум есөн зуун гучин зургаан сая зургаан зуун арван ес долоон зуу/ төгрөг шилжүүлжээ.

   Олгогдвол зохих дээрх дүнгээс 2012 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар нийт 11 сургуульд 300.000.000 гаруй төгрөгийн үлдэгдэлтэй байгааг сургалтын албаны ажилтан, санхүүгийн ажилтнаас тодруулахад хичээлд огт суудаггүй, шилжсэн, хасагдсан, жилийн чөлөөтэй оюутнуудын тэтгэлэг гэдгээр холбон тайлбарлаж байв.

   Шалгалтад хамрагдсан сургуулиудын 90 хувь нь оюутны үндэсний тэтгэлэгтэй холбогдох хууль, дүрэм журам, тухайн улиралд тэтгэлэг авах оюутны судалгаа, холбогдох мэдээлэл зэргийг мэдээллийн самбарт байршуулаагүй байх бөгөөд холбогдох ажилтан болон оюутнаас тодруулахад тухайн үедээ үндэсний тэтгэлгийн санхүүжилт орсон тохиолдолд зар гаргадаг гэсэн хариулт өгч байлаа. Сургуулиудын тухайд дээд боловсролын санхүүжилттай холбогдох мэдээлэл ил, тод нээлттэй бус байлаа.

   Шалгалтад хамрагдсан их, дээд сургуулиуд Сургалтын төрийн сангаас санхүүжилт авснаас хойш оюутны тэтгэлэг олгох суралцагчийн судалгаа гаргах, оюутны бичиг баримтын бүрдүүлэлт хийх, картжуулах, данс нээлгэх зэрэг шалтгааны улмаас эхний удаагийн тэтгэлгийг 1-3 сарын дараа, 2, 3, 4-6 дугаар сарын тэтгэлгийг 1 сарын дараа, 9-12 сарын тэтгэлгийг хичээлийн жил эхэлж байгаатай холбогдуулан шинээр элсэгчдийн бүртгэл судалгаа гаргах, оюутнууд сургалтын төлбөртөө тэтгэлгээ шилжүүлэх хүсэлт гаргана гэсэн хүлээлтийн улмаас 1-2 сарын дараа олгодог зэрэг нийтлэг зөрчлүүд илрэв. Түүнчлэн Сургалтын төрийн сан болон сургуулиуд суралцагчийн шилжилт, хөдөлгөөний тооцоог нийлэх явцад сургуулиуд суралцагчийн талаарх мэдээллийг бүрэн өгдөггүй, шилжсэн, хасагдсан, жилийн чөлөөтэй оюутнуудыг тоог хасалгүйгээр танилцуулж санхүүжилт авдаг байна. Сургалтын төрийн сангийн тухайд суралцагчийн судалгаа, бүртгэлд тавих хяналт хангалтгүй байна.

    Илэрсэн зөрчил, дутагдалд үндэслэн Авлигатай тэмцэх газраас “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах саналын төслийг боловсруулж Засгийн газарт хүргүүлэн шийдвэрлүүлэх, “Цахим” дээд сургууль, “Урлах эрдэм” дээд сургуулийн санхүүгийн бичиг баримтыг мэргэжлийн байгууллагуудаар тусгайлан шалгуулах, төрийн болон хувийн хэвшлийн сургалтын байгууллагуудад аудит хийлгэх, дүнг олон нийтэд мэдээлэх ажлыг зохион байгуулах, “Цахим” дээд сургуулийн 45 суралцагчид дутуу олгосон 13 200 төгрөгийг, мөн “Урлах эрдэм” дээд сургуулийн суралцагчдад дутуу олгосон 983 400 төгрөгийг тус тус олгуулах арга хэмжээг авах, төрийн болон хувийн хэвшлийн сургуулиудад үндэсний тэтгэлгийг харилцах дансаар дамжуулан олгох, суралцагчийн зөвшөөрөлгүйгээр аливаа төрлийн төлбөр /сургалтын, кредитын зөрүү г.м/-ийн суутгалд тооцохгүй байх, тэтгэлэг олголттой холбоотой мэдээллийг ил тод, нээлттэй болгох арга хэмжээг авч ажиллах, түүнд хяналт тавих асуудлыг Боловсрол шинжлэх ухааны яаманд уламжлах зэрэг санал, дүгнэлт гарган ажиллаж байна.

www.iaac.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    10 цаг 16 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    10 цаг 26 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    11 цаг 5 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    11 цаг 17 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    11 цаг 32 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    11 цаг 40 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    12 цаг 8 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК