Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг угтан Соёл урлаг хөгжүүлэх
сан, Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоотой хамтран Соёл, спорт,
аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл Монголын шилдэг зураач эмэгтэйчүүдийн
бүтээлүүдээр “Ертөнцийн гэгээ” үзэсгэлэнг зохион байгуулахаар болжээ.

Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг угтан Соёл урлаг хөгжүүлэх сан, Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоотой хамтран Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл Монголын шилдэг зураач эмэгтэйчүүдийн бүтээлүүдээр “Ертөнцийн гэгээ” үзэсгэлэнг зохион байгуулахаар болжээ. Үзэсгэлэн ирэх сарын 6-нд “976” уран зургийн галерейд болох юм.Үзэсгэлэнгийн гол онцлог нь үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдээс шилдэгийг шалгаруулж, олон улсын хэмжээний үзэсгэлэнд оролцох эрх олгохоос гадна шилдэг 45 бүтээлээр зурагт ном гаргах гэнэ. Мөн эхний гурван байрт орсон бүтээлийн эздэд тусгай шагнал гардуулах юм байна. Үзэсгэлэн 10 хоног үргэлжилнэ.
Д.Ундрах /24tsag.mn/