Израиль алсын тусгалтат пуужинг дундын зайнаас амдан барьж авах “Аrrow
3” системийн туршилтаа амжилттай явуулсан тухайгаа даваа гарагт
мэдээлсэн талаар “CNN” онцолжээ.
Израиль алсын тусгалтат пуужинг дундын зайнаас амдан барьж авах “Аrrow 3” системийн туршилтаа амжилттай явуулсан тухайгаа даваа гарагт мэдээлсэн талаар “CNN” онцолжээ.Тус улсын батлан хамгаалах яам “Энэхүү систем нь Иран гэх мэт улсаас ирж болзошгүй пуужинг дундын зайнаас барьж чадна” хэмээн мэдэгдсэн байна. Мөн “Arrow3” системийн нислэгийн туршилт амжилттай болсон нь тус улсын батлан хамгаалахын салбар алсын тусгалтат пуужинг ч ялах хэмжээнд хөгжсөнийг илтгэнэ гэжээ.
Америк, Израилийн хамтарсан энэхүү туршилтийг өчигдөр өглөө Газар дундын тэнгисийн эрэг дээр хийсэн байна. Хоёр орон батлан хамгаалахын салбарын энэхүү төсөлд 1986 оноос хойш эрчимтэй хамтран ажилласныг сайт тэмдэглэжээ.
Д.Идэр



















































