Өмнөд Солонгосын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Пак Кын Хе өчигдөр тангараг
өргөсөн билээ. Тэрбээр70 мянга орчим хүн цугласан тангараг өргөх ёслол
дээр илтгэл тавихдаа Хойд Солонгостой итгэлцлээ сэргээх ёстойг
анхааруулсан талаар “CNN” онцолжээ.
Өмнөд Солонгосын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Пак Кын Хе өчигдөр тангараг өргөсөн билээ. Тэрбээр70 мянга орчим хүн цугласан тангараг өргөх ёслол дээр илтгэл тавихдаа Хойд Солонгостой итгэлцлээ сэргээх ёстойг анхааруулсан талаар “CNN” онцолжээ. 61 настай хатагтай Пак Кын Хе “БНАСАУ цөмийн хөтөлбөрөөсөө татгалзаж хоёр орны хооронд итгэлцлийг сэргээх процессыг эхлүүлнэ гэдэгт найдаж байна” гэж мэдэгджээ.
Пак Кын Хе нь өнгөрсөн 12 дугаар сард Ерөнхийлөгчийн сонгуульд Сэнури намаас нэр дэвшиж, 51.6 хувиар ялалт байгуулснаар улсынхаа хамгийн анхны эмэгтэй ерөнхийлөгч болж, түүхэнд бичигдсэн юм. Пак Кын Хе нь цэргийн генерал, ерөнхийлөгч асан Пак Жон Хегийн охин юм. Тэрбээр эдийн засгийн асуудалд чухал анхаарал хандуулахаа мэдэгдээд байгаа юм.
Д.Идэр



















































