Амлалт нэхэх ард түмний холбооны ерөнхий зохицуулагч Г.Уянга, түүний нөхөр, сэтгүүлч А.Баатархуяг нарыг БО-ны сайд Л.Гансүхийн нэхэмжлэлийн дагуу Сүхбаатар дүүргийн шүүхээс ял оноогоод байгаа билээ. Тодруулбал, 12 сая төгрөгөөр торгосон. Энэхүү шийдвэрийг Г.Уянга, А.Баатархуяг нар улс төрийн зорилготой үзэж өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Тэд хурлын үеэр MCS-ийн дэд захирал Л.Энх-Амгаланг АТГ-т өгч, шалгуулахаа мэдэгдэв. Учир нь MCS групп “Ухаа худаг”-ийг эзэмшиж байгаа бөгөөд энэхүү уурхайгаас Хятад улс хүртэл төмөр зам тавих гэж байгаа. Харин төмөр зам тавих зөөвшөөрлийг БО-ны сайд Л.Гансүх өгсөн гэнэ. Түүний хариуд MCS-ийн дэд захирал Л.Энх-Амгалан түүнд тэрбум төгрөгийн авлига өгсөн гэж тэд үзэж байгаа аж. Тиймээс авилга өгсөн Л.Энх-Амгаланг АТГ-т шалгуулах ёстой гэлээ. Мөн тэд БО-ны сайд Л.Гансүхтэй холбоотой хэргийг шийдэж болох байсан ч эрүү үүсгэсэн нь улс төрийн зорилготой байсан. Тийм учраас бид ч гэсэн нэр төрөө сэргээлгэхийн төлөө чадах бүхнээ хийж, Л.Гансүх сайдын талаарх мэдээлэл үнэн байсныг нотолно хэмээн мэдэгдсэн юм. Мөн үүнийг нь илчилсэн намайг буруутгаж шүүхийн ялтан болголоо. Үнэхээр л намайг буруутгамаар байгаа юм бол торгох биш харин яллаад хориод өгөөч” гэв.
Б.Чимэг