
"Хоёр Хишгээ” хэмээн олонд танигдсан эгч дүүс болох Ж.Хишигсүрэн,
Ж.Хишигдэлгэр нар өөрсдийн бие даасан “Ижий эх орон” тоглолтоо Олон
улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан тавихаар болжээ.

"Хоёр Хишгээ” хэмээн олонд танигдсан эгч дүүс болох Ж.Хишигсүрэн, Ж.Хишигдэлгэр нар өөрсдийн бие даасан “Ижий эх орон” тоглолтоо Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан тавихаар болжээ. Энэ нь авьяаслаг бүсгүйчүүдийн гурав дахь бие даасан тоглолт бөгөөд тоглолтод бүх цэргийн жааз хөгжмийн бүрэлдэхүүн, Гавьяат жүжигчин Г.Батбаяр, “Гурван бүдүүн” хамтлаг, залуу дуучин Алтанхүү, морин хуурч Алтанбат нарын уран бүтээлчид оролцох аж. Тоглолт гуравдугаар сарын 7-ны өдөр “Соёлын төв өргөө”-нд 17.00 цагаас болно.