Маргааш 09.30-13.00 цагт БОНХЯ-ны Хаан танхимд “Цахилгаан дамжуулах
шугамын байгууламжийг байгаль орчинд ээлтэй болгох боломж” зөвлөлдөх
уулзалт болно. 
Монгол Улс “Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлийг хамгаалах тухай олон
улсын Конвенц"-д 1999 онд нэгдэн орсон. Энэхүү конвенцийн зорилго нь
нүүдэллэдэг амьтдыг устах аюулаас сэргийлэх, нүүдэлд саад тотгор
болохуйц сөрөг нөлөөг бууруулах, урьдчилан сэргийлэх, нүүдлийн амьтанд
учирж буй хохирлыг бууруулахад оршдог. Тиймээс “Цахилгаан дамжуулах
шугамын байгууламжийг байгаль орчинд ээлтэй болгох боломж” сэдэвт
зөвлөлдөх уулзалтыг маргааш Эрчим хүчний яам,
МУИС-тай хамтран зохион байгуулах гэж байна. Уулзалт БОНХЯ-ны “Хаан”
танхимд 09.30-13.00 цагт болно.
Зөвлөлдөх уулзалтын зорилго нь төр, эрдэм шинжилгээ, төрийн бус
байгууллагууд хамтран цахилгаан дамжуулах шугамын байгууламжийн загварыг
шинэчлэх боломжийн талаар нэгдсэн ойлголтод хүрч, шийдвэрлэх гарцыг
тодорхойлох юм байна.