Йеменд Иранаас нийлүүлсэн зэвсэгтэй хөлөг онгоцны мөрдөлтийн ажлыг эхлүүлсэн талаар “BBC” мэдээлжээ.
Йеменд Иранаас нийлүүлсэн зэвсэгтэй хөлөг онгоцны мөрдөлтийн ажлыг эхлүүлсэн талаар “BBC” мэдээлжээ. Өнгөрсөн сарын сүүлээр Йемений эрх баригчид Аравын тэнгист “Jehan 1” хөлөг онгоцыг саатуулсан бөгөөд онгоцонд 40 орчим тонн зэр зэвсэг байсан юм. Үүний учраас Йемений засгийн газар НҮБ-ад хандсан байна. Учир нь 2007 оны Аюулгүйн зөвлөлийн тогтоолоор Тегераныг зэвсэг экспортлохыг хориглосон юм.
Зэвсгийг тус улсын шийтийн босогчдод зориулж илгээсэн байж магадагүй хэмээн таамаглаж байна.
Д.Идэр



















































