
Нийслэлийн хороодод шинээр “Алдарт эх”-ийн одон авах хүмүүсийн бүртгэл эхэлсэн байна

Нийслэлийн хороодод шинээр “Алдарт эх”-ийн одон авах хүмүүсийн бүртгэл эхэлсэн байна. Дөрвөн хүүхэдтэй бол хоёрдугаар зэргийн одон, зургаа болон түүнээс дээш хүүхэдтэй бол нэгдүгээр одон авах эхчүүд материалаа бүрдүүлж ирэх сарын 1-ний дотор оршин суудаг хороондоо очиж бүртгэлд хамрагдах боломжтой юм байна. Тодруулбал, тухайн эхийн цахим үнэмлэхийн хуулбар, эхийн анкет, одон авах хүссэн өргөдөл зэргийг бүрдүүлэх юм байна.
24tsag.mn