Хан-Уул дүүргийн шүүхээс УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаярт төрийн албан хаагчдын өөдөөс салаавч гарган заналхийлсэн хэргээр нэг жилийн тэнсэн харгалзах ял оноосон. Тэгвэл энэ хэргийг өнөөдөр Нийслэлийн шүүх хэлэлцэж анхан шатны шүүхээс оноосон ялыг хэвээр үлдээх шийдвэр гаргажээ. Түүнд эрүүгийн хуулийн 230.1-т буруутган шүүхээр болоод байгаа билээ. Тус зүйл ангид “Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь болон олон нийтийн байцаагчийг хэв журам сахиулах үүргээ биелүүлж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн” гэх үндэслэлээр ял оноосон юм.




















































Сэтгэгдэл (6)