
46 настай дуучин Жанет Жексон өөрийг нь Катарын тэрбумтан Виссам Ал
Манатай хуримлах гэж буй хэмээх мэдээллийг албан ёсоор үгүйсгэсэн байна.
Сонирхолтой нь дуучин бүсгүй мэдэгдэл хийхдээ 37 настай тэрбумтай
жилийн өмнө гэрлэсэн гэжээ.

46 настай дуучин Жанет Жексон өөрийг нь Катарын тэрбумтан Виссам Ал Манатай хуримлах гэж буй хэмээх мэдээллийг албан ёсоор үгүйсгэсэн байна. Сонирхолтой нь дуучин бүсгүй мэдэгдэл хийхдээ 37 настай тэрбумтай жилийн өмнө гэрлэсэн гэжээ.
"Entertainment Tonight-д өгсөн ярилцлагадаа тэрбээр “Энэ мэдээлэл бол худал юм. Бид аль өнгөрсөн жил хувийн сайхан ёслол үйлдэж гэрлэсэн” хэмээжээ.
Энэхүү үйл явдлын дараа барууны хэвлэлүүд түүнийг хувийн амьдралаа олноос нууж чаддаг цөөн алдартнуудын нэг гэж дүгнэж байна.
Д.Идэр