Монголын аялал, жуулчлалын холбооноос жил бүр зохион байгуулдаг
“Нүүдэлчин өвөл 2013” наадам Түмэн тэмээний баяр”, Мөсний фестивал,
“Бүргэдийн баяр” гэсэн өөр өөрийн онцлогтой хөтөлбөрүүдтэйгээр зохион
байгуулагдах аж.

Монголын аялал, жуулчлалын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Нүүдэлчин өвөл 2013” наадам Түмэн тэмээний баяр”, Мөсний фестивал, “Бүргэдийн баяр” гэсэн өөр өөрийн онцлогтой хөтөлбөрүүдтэйгээр зохион байгуулагдах аж. “Мөсний баяр”-ыг гуравдугаар сарын 2-нд Хөвсгөл далайд зохион байгуулах бөгөөд энэ үеэр ардын урлагийн тоглолт, морин чарганы уралдаан, мөсөн шагайн харваа, тэшүүрийн марафон, автомашины уран жолоодлогын тэмцээн, мөсөн дээрх бөхийн барилдаан, олс таталтын тэмцээн, тэшүүрийн бооцоот болон шагналт уралдаан болох гэнэ. Харин “Бүргэдийн баяр”-ыг Улаанбаатар хотын “Чингисийн хүрээ” жуулчны баазад гуравдугаар сарын 5-нд зохион байгуулах аж. Энэ үеэр хамгийн сайхан үндэсний хувцастай, хамгийн сайхан морины тоноглолтой бүргэдчинг шалгаруулж, бүргэдээр амьд ан бариулах, тулам булаалдах, хаан бүргэд шалгаруулах тэмцээн зэргийг зохиох юм байна. Тэгвэл “Түмэн тэмээний баяр”-ыг Улаанбаатар хотод буюу Жаргалантын аманд гуравдугаар сарын 6, 7-ны өдөр явуулах ба уламжлал ёсоор тэмээн поло, торомны уралдаан явуулж, тэмээнээс гарах түүхий эдээр гар урчуудын хийсэн бүтээл, үндэсний хувцасны үзүүлбэр зэргийг олон нийтэд сонирхуулах ажээ.
24tsag.mn