
МАХН-ын Гүйцэтгэх товчоо өнөөдөр хуралдахаар товлоод байгаа. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар уг хурал оройн 19.00 цагт МАХН-ын Төв байранд эхлэх юм байна. Гүйцэтгэх товчооны хурлаар маргааш болох Бага чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг батлах юм байна. Ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан тус намын ахмад гишүүд намын удирдлагууддаа Ерөнхийлөгчийн сонгуульд МАН, МАХН-тай эвсэх талаар удаа дараа хүсэлт, саналаа хүргүүлээд байгаа билээ. Гүйцэтгэх товчоо хуралдсаны дараа МАН, МАХН эвсэх эсэх асуудал тодорхой болох аж.