2012 оны Лондоны Олимпийн наадамд Монголын шигшээ багийн тугчаар оролцож байсан гүйлтийн спортын тамирчин МУГТ Бат-Очирын Сэр-Од Ази тивийн аварга болжээ. 2-р сарын 24-ний өдөр буюу өнгөрсөн ням гарагт Хонгконгод болсон тэмцээнд тэрээр 2 цаг 17 минут 56 секундын амжилт үзүүлжээ. Ийнхүү 14 дэх удаагийн Азийн АШТ-д түрүүлснээр тэрбээр Азийн тивийн хошой аварга болж байна. Уг тэмцээний хоёр, гуравдугаар байрт Узбекистан, Японы гүйгчид оржээ. МУГТ Б.Сэр-Одын хувийн дээд амжилт нь 2 цаг 11 минут 5 секунд юм байна.




















































Сэтгэгдэл (3)