
С.Өлзий гэх эмэгтэйн эмчилгээний санд зориулсан хандивын тоглолт ирэх сарын 2-нд болох юм байна. Хайрын гэгээ соёлын төв өргөөнд нь 17.00 цагаас болох уг тоглолтонд МУГЖ Ж.Уранчимэг, П.Хатанбаатар бусад Христэд итгэдэг уран бүтээлчид оролцох аж. Өлзий гэх энэхүү бүсгүй үе мөчний хүнд өвчтэй болоод олон жил болж байгаа гэнэ. Түүний өвчин жил ирэх бүр хүндэрсээр гуравдугаар шатандаа орсон юм байна. Одоогоор тохойн үе хөдөлгөөнгүй болсон бөгөөд өвдөгний үе ч хөдөлгөөнгүй болж байгаа аж. Энэхүү өвчнийг бүрэн эмчлэх эмчилгээ манай улсад байхгүй учир БНСУ-д нэн даруй эмчлүүлэх шаардлагатай хэмээн эмч, мэргэжилтнүүд анхааруулжээ. Хандивын тоглолтын тасалбар 7000 төгрөг.



Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (3)