Монголын сэтгүүл салбарын нэгэн төлөөлөл сэтгүүлч С.Наранбаатар өнгөрсөн
шөнө харамсалтайгаар амь насаа алдаж, энэ хорвоогоос үүрд мөнх буцлаа.
Түүнтэй хамтран ажиллаж байсан, түүнийг мэддэг олон хүн гашуудаж,
өөрсдийн сэтгэлийн үгээ цахим хуудсаар дамжуулан илэрхийлсэн байна.
Монголын сэтгүүл салбарын нэгэн төлөөлөл сэтгүүлч С.Наранбаатар өнгөрсөн шөнө харамсалтайгаар амь насаа алдаж, энэ хорвоогоос үүрд мөнх буцлаа. Түүнтэй хамтран ажиллаж байсан, түүнийг мэддэг олон хүн гашуудаж, өөрсдийн сэтгэлийн үгээ цахим хуудсаар дамжуулан илэрхийлсэн байна.Гитарчин Өөжгий: Хайран залуу харамсалтай юм болжээ. Гүн эмгэнэл илэрхийлье.
Жүжигчин Чапи: "Хүчтэй дүрэлзсэн гал байсан чи Сэтгэлд үүрд бадамлан асах болноо анд минь . С.Наранбаатарынгэр бүл төрөл төрөгсөдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Дуучин A Cool: Гүн эмгэнэл илэрхийлье. Монголчууд минь эргэх энэ амьдралд дэндүү цөөхүүлээ бид, эрээн бараан ээлжилсэн хүний энэ хорвоод сайн үйлсийг түгээж, саар муухайг түлхэн зайлуулж, үнэний замаар амьдарсан нэг нь бурхан болоход үлдэж хоцорсон залуус ямар жимээр амьдарна вэ
Хөтлөгч У.Ундрахжаргал: "Хүндэт ах минь амгалан нойрсоорой. Таныг үүрд хүндэтгэн дурсаж байх болно" хэмээн эмгэнэл илэрхийлжээ.




















































Сэтгэгдэл (5)