Өнөөдөр нийслэлийн шүүхэд 14 цагаас бусдын нэг тэрбум 280 сая төгрөгийг залилсан Н.Энхтуяа, Э.Булганаа, А.Халиун нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал боллоо. Шүүх хуралд улсын яллагчаар Ц.Нямтайван, өмгөөлөгчөөр М.Энхжаргал, Д.Нарангоо, Ж.Солонго, Ж.Түвшинцэнгэл нар болон эд хөрөнгө, мөнгө төгрөгөө залилуулсан иргэдийн төлөөлөл ороцсон бөгөөд нийслэлийн шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталжээ. Бусдаас онц их хэмжээний мөнгийг залилсан тэдгээр хэрэгтнүүдэд өнгөрсөн есдүгээр сард Чингэлтэй дүүргийн шүүхээс Н.Энхтуяад 12 жил, Э.Булганаад 10 жил, А.Халиунд 10 жил зургаан сарын ял оноож, чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх шийдвэр гаргасан юм.
Б.Чимэг