
Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс “Хөгжлийн өргөө” санаачилгыг гарган, иргэн
бүр өөрийгөө хөгжүүлж, улс эх орныхоо төлөө чармайн ажиллаж амжилтанд
хүрэх эрмэлзэлтэй байх уриалгыг дэвшүүллээ.

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс “Хөгжлийн өргөө” санаачилгыг гарган, иргэн бүр өөрийгөө хөгжүүлж, улс эх орныхоо төлөө чармайн ажиллаж амжилтанд хүрэх эрмэлзэлтэй байх уриалгыг дэвшүүллээ. 2013 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр буюу Тийн ялгуусан хэмээх усан могой жилийн билгийн тооллын Шинийн 15-ны билэгт сайн өдөр тус төвийн албан хаагчид “Хөгжлийн өрөө”-ний нээлтийг хийжээ. Тиймээс хөгжин дэвжихийн бэлэгдэл гурван гурвын есөн хүсэл буюу хувь хүн өөрийгөө хөгжүүлэх чин гурав, эрүүл мэндийн салбараа хөгжүүлэх алтан 3 хүслээ бичиж, хөгжлийн өргөө хийн битүүмжилсэн байна. Энэхүү хүслийн бичээсээ тус төвийн 20 жилийн ойн баяраар буюу 2016 онд биелсэн эсэхийг дүгнэн нээх гэнэ. “Хөгжлийн өргөө” хэмээх энэхүү шинэ санаачилгыг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн хамт олон Эрүүл мэндийн сайдад удахгүй уламжлан гардуулах аж.
Сэтгэгдэл (1)