Сүүлийн үед барууны хэвлэлүүд манай улсыг гадны хөрөнгө оруулалтын тал дээр уян хатан бодлого баримталдаггүй хэмээн шүүмжлэх болсон билээ. Эрдэнэс Таван Толгойн асуудлаар “Mining.com” сонирхолтой нийтлэл хөндсөнийг хүргэе.
Монгол улсын өмчит "Эрдэнэс Таван Толгой" компани олборлолт болон үйл ажиллагааны хувьд гадаадын хөрөнгө оруулагчдаас хангалттай сайн үнэлгээ аваагүй билээ.
Харин саяхан удахгүй коксжих нүүрснийхээ гаргалтыг эхэлнэ хэмээн мэдэгдсэн. "Эрдэнэс Таван Толгой" компаний санхүүгийн албаны дарга "Ройтерс"-ын сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа “Баруун Цанхийн уурхайд эхний олборлолтоо дөрөвдүгээр сар гэхэд хийж эхлэхийг зорьж байна. Гэвч гадаадынхан энэ олборлолт дээр ажиллах эсэх нь хараахан тодорхой болоогүй байна” хэмээжээ.
Өмнөговь аймагт байрлах Таван толгойн орд нь 1960 оноос хойш уурхайн зориулалтаар ашиглагдсан юм. Энэхүү ордын коксжуулах нүүрсийг өндөр чанартайгаас гадна дэлхийн хамгийн том орд хэмээдэг. Харамсалтай нь баялагийг олборлох ажил л хүнд суртлын холион бантанд хутгалджээ.
Өнгөрсөн сард 7 тэрбум нөөцтэй гэх боловч мөнгөний гачаалд орсон "Эрдэнэс Таван Толгой" хөрш Хятад руу нүүрс экспортолохоо түр зогсоосон. Мөн эрх баригчид өнгөрсөн жил 1.2 тэрбум тонн нөөцтэй Баруун Цанхийн уурхайд олборлолт хийх тал дээр олон улсын хөрөнгө оруулагчдаас татгалзсан юм.
Монгол улс Таван Толгойн төслийг амжилттай хэрэгжүүлэх бодлого дээр ингэж л мөсөн төлөвлөгөө гаргаж байна. Өөрөөр хэлбэл энэхүү төсөл дээсэн дөрөөн дээр явж байна.

www.24tsag.mn
Сэтгэгдэл (3)