зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Геологийн ажлыг орхиж, ашиглалт руу хошуурснаас алдаж байна

2013-2-27
0
ЖИРГЭХ

    2013-02-26toim_big2Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”-д Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн нээлттэй хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагынхан, эрдэмтэн судлаачид, хуульчид, мөн олон улсын байгууллагын төлөөлөл оролцож байр сууриа илэрхийлэв.
Хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хөтлөн нээж үг хэлсэн юм.

  Ашигт малтмалын хуулийн сэдвээр нэг бус удаа яриа, хэлэлцүүлэг болж байсныг Монгол Улсын Ерөнхийлөгч сануулав.

 2011 оны дөрөвдүгээр сарын 26-нд Ашигт малтмалын хуулийн төслийн ажлын хэсгийг байгуулан шинэчлэн найруулах ажилд оржээ. Мөн 2010 оны дөрөвдүгээр сарын 27-нд ҮАБЗ-ийн хурлаас ашигт малтмалын хайгуулын лиценз олгох ажлыг зогсоох шийдвэр гарсан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч энэ удаа гурван гол асуудалд анхаарал хандуулахыг санууллаа. Нэгдүгээрт, ашигт малтмалын лиценз тойрсон асуудал. Ашигт малтмал эрэх хайх ажлын эхлэл зөв байх ёстой гэлээ. Зах зээлд орсноос хойш геологи гэдэг ойлголт хаягджээ. “Ашигт малтмалын асуудал гурван үндсэн хэсэгтэй. Нэгд, геологи. Энэ дотор эрэх хайх, олох, судлах, шинжлэх гэсэн бүхэл бүтэн хэсэг ордог. Дараа нь бэлтгэлээ хангаж бодлогоо гаргана. Бэлтгэлээ хангасны эцэст орд ашиглах, уул уурхай руугаа орох асуудал гарч ирнэ. Гэтэл өнөөдөр бэлтгэлээ базаахаа орхиод шууд уул уурхай руугаа хамаг анхаарлаа чиглүүлээд байна.

Ашигт малтмалыг эрэх, хайх, нөөц тогтоох ажил төрд байхаа болиод хөрөнгө мөнгөнөөс үүдэлтэйгээр, хувийн хэвшилд лиценз олгох төдий болсон. “Эрж хайгаад юм олбол хайгуулын лицензээ шууд ашиглалтын болгоод яв”гэсэн чиглэл барьж ирсэн. Алдаа гарсан хойно араас нь “төр, ард түмэн” гэж хашгираад бүтэхгүй. Төр геологийн чиглэлийн бодлогогүй болсон. Хаана ямар баялаг байна. Аль газар нутагт юугаа хайх юм гэдгээ урьдчилж бодохоо больсон байна” гэж Ерөнхийлөгч хэллээ.

Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогыг өнөөдрийг хүртэл гаргалгүй явж иржээ. “Үүнийг гаргах гэж их оролдсон. Одоо үүнийг гаргая. Туршлага судлахаар Австрали, Чили их явцгаасан. Тэгвэл эхлээд Монголынхоо хэдэн уурхайгаар орж үзэх хэрэгтэй. Оюу толгойгоос авахуулаад гаргасан алдаа бүрээрээ  сургамжийн жагсаалт гарга гэсэн боловч гаргаагүй. Таван толгой, алтны уурхай, бичил уурхай тойрсон сургамж их байна. Үүнд дүн шинжилгээ дутуу байна” гэдгийг анхааруулав.

“Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл бол сонгуулийн сэдэв биш. Үүнийг сонгууль гэж харах хүн байна. Ашигт малтмал бол  Монголын ард түмний хувь заяатай холбоотой асуудал. Энэ хавар хуулийг өргөн барихгүй. Энэ бол сонгуулийн сэдэв биш. Шинэ хууль гартал хуучин хуулиа мөрдөөд явна.

Хувийнхан, гаднынхан мөнгөө зарсан учраас тэд төрд бодлогоо тулгадаг. Гэтэл бид асуудлын зөвхөн гуравны нэг болох уул уурхайг л ярьж өнөөдрийг хүрснийг Монгол Улсын Ерөнхийлөгч санууллаа. Гэтэл гуравны хоёр буюу эрэл хайгуул, бэлтгэл ажлаа хаячихсан гэдгийг бас анхааруулав. “Шинэ хууль батлагдсаны дараа яамны нэрэнд геологи гэдэг үг орох байх. Бодлого, ерөнхий хууль, Геологи, газрын хэвлийтэй холбоотой хууль, уул уурхайн хууль, тусгай зөвшөөрлийн тухай хуулийн асуудлыг тус тусад нь ярья. Татвар түрээс зэргээ татварын хуулиар ярья. Хууль гаргах болгондоо татвар ярихаа больё. Ингэж харахгүй бол болохгүй болжээ. Газрын хэвлий дор юу байгааг мэдэхгүй, мөнгө ч байхгүй төр сууж байж таарахгүй. Геологийн ажлыг төр хийж болно” гэж Ерөнхийлөгч хэлж байлаа.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд хайгуулын лиценз 2253 ширхэг байна. Ашиглалтын лиценз 1255 байгаа аж. Шүүхээр шийдвэрлэж, хууль бусаар олгосон гэж үзсэн106 лиценз “олгосон лиценз” гэсэн ангилалд орж байгаа ажээ.

Эдгээр тоо баримтыг Монгол Улсын Ерөнхийлөгч сонсоод “Ийм хэмжээний ашиглагдах уурхай одоо Монголд байна. Энэ бол хангалттай тоо. Үүнээс 300-400 нь Өмнөговийн нутагт байна. Бүгдийг нь ашиглах гэж юунд яараад байгаа юм. Барилгын үнэ өсч байна. Тэгвэл элс хайрга, түгээмэл тархацтай ашигт малтмалыг тусад нь авч үзэх хэрэгтэй. Цөмийн энерги, уран, газрын тос, байгалийн хий, газрын ховор элементээ яах юм гэдгээ бодох учиртай. Гадна дотроос хамтарч Монголын нэрийг унагахаа одоо больё. Нэг бодлоготой явъя” гэлээ.

Дээр үед Геологийн институт гэж байсныг Ерөнхийлөгч дурслаа.Түүгээр судалга хийлгэн уурхайн дэргэд ямар хот, дэд бүтэц, дагалдах үйлдвэр байхыг шийддэг байжээ. Оюу толгойг дагасан хот босохгүй байгаагийн шалтгаан нь тэр бодлого алдагдсанаас үүдэлтэйг хэллээ. “Энэ бол төвлөрсөн төлөвлөгөө, социализмаа дурсч байгаа хэрэг биш, энэ бол бодлого. Аль салбарыг дэмжвэл тухайн аймагт хэрэгтэй вэ гэдгийг авч үзье. Бүгдээрээ уул уурхай руу хошуураад бид байгалийн баялгийн бодлогоо тавиад туучихсан. Мал аж ахуйгаа хувьчилчихсан. Гэхдээ үүнийг эргүүлж нийгэмчлэх, төрийн болгох тухай ярьж байгаа юм биш. Ийм асуудал огт байхгүй. Гэвч газар дор байгаа нөөц боломжоо төр мэдэж байхгүй бол бодлого боловсруулж болохгүй байна. Өрөм тавиад өрөмдөөд гаргаад ирсэн дээж биш зөвхөн цаас үлдээд, архивгүй болчихоод байна. Хаана, ямар газар, хэдэн метр өрөмдөхөд аль үе дээр нь ямар эрдэс баялаг байна вэ гэдгийг номын сан шиг хадгалах хэрэгтэй. Маргаан гарвал түүнээсээ дээж аваад судал. Иймгүй байж бусдад ашиглуулчихаад бухимдаад бие биеэ буруутгаад суугаад байх хэрэггүй. Нөөцийн сангаа бүрдүүлж судалгааны байгууллага, бодлогоо бий болгоё. “Газрын хэвлий ард түмний мэдэлд байна. Төрөөр дамжиж эргэлтэд орно” гэж Үндсэн хуульд бий. Энэ талаар Монгол Улс өөрийн нэгдсэн бодлоготой болъё.

Төр өмчөө өгөөд явуулчихлаа гэдэг бол худлаа. Стратегийн орд гэдэг бол бусад ордоосоо арай чухал орд гэсэн үг биз дээ. Түүний татвар хамаагүй өндөр байх ёстой. Нийгмийн дэд бүтэц нь байх ёстой. Уурхайг бариулаад төр буцааж авч болно. Оруулсан хөрөнгийг барьсан компанид нь буцааж олгоно ч гэсэн үг. Тухайн орд хаана байвал стратегийн болох вэ,ямар үед үгүй вэ гэдгийг тогтоох ёстой. Эрсдэлийн сан, хаалтын гэрээг бүхэл бүтэн хуулиар зохицуулах ёстой байтал ганц хоёр заалтаар тунхаглал болгож оруулаад хаядаг. Өөрсдөө ч, гаднынхан ч үүнийг ойлгодоггүй. Уул уурхайн үйл ажиллагааны мөчлөг бүхэн дээр ямар хуулиар зохицуулах вэ гэдгээ шийдсэн байх ёстой. Бүр тухайн нэг уурхайд зориулсан дүрэм журам гэж гадаад улс орнуудад байдаг  гэж Ерөнхийлөгч анхааруулав.

Хувь хувьцаа, хувь хишиг, баялгийн сангийн асуудлыг хэрхэх вэ гэдэгт Монгол Улсын Ерөнхийлөгч мөн анхаарал хандууллаа. “Байгалийн баялгаас орж ирсэн мөнгөө яаж зарах вэ. Төр гэдэг нэрээр идээд дуусах уу, тав арван хувь, бүр Норвеги шиг 96 хувийг нь тусад нь үлдээж ирээдүйдээ зориулаад,дөрвөн хувиас илүүгүй нь төсөвт орно гэж хийх юм уу. Шууд 100 хувиас дөрвөн хувь болж чадахгүй ч жил жилээр тэр рүү дөхөх талаар ярьж болно. Хэн ашигт малтмалын асуудлаар нэхэмжлэл гаргах вэ. Уул уурхайн прокурор, шүүхтэй болъё гэсэн асуудал гардаг. Бичил уурхайг хуульд сайн тусгаж өгье. Төрөөс хайгуул хийхэд нөөц буруу тогтоогдсон үед яах вэ. Нөөц буруу зөрүү тогтоолоо гэсэн маргаан тасардаггүй нь дээр хэлсэн архивгүйтэй холбоотой” гэж байлаа.
“Ханган нийлүүлэлт дээр орон нутаг давуу эрхтэй байна гэдгийг зааж өгөх хэрэгтэй. Ашигт малтмалын үнэлгээ маргаантай. Нөөц ашигласны татварыг ч хэдэн янзаар тайлбарладаг. Одоо үүн дээр нэгдсэн ойлголттой болъё. Буруу гарын нөхөд лицензийг гартаа оруулчихсан байхад төрийн бодлого яаж гарах юм бэ. Үүнд бодлого хэрэгтэй байна. Иргэний хуулийг огт хөндөлгүй өдий хүрлээ. Маргаан гарвал яах вэ. Гэрээ хэлэлцээрийг сайд хийх үү, эсвэл хувийн мэргэжлийн компани хийх үү. Гэх мэт бодлогоо цэгцэлж авъя. Хэл ам дагуулсан уурхай, эсвэл ашигт малтмалын төрлөөр төрөлжүүлж асуудлыг авч үзье. Ажлын хэсгээ шинээр байгуулъя. Одоогийн ажлын хэсэг тарахгүй, түүнийг өргөтгөнө. Дахин ярьж маргаантай асуудлаа цэгцэлье” гэв. Шинэ хуулийн төслийг  хавар өргөн барихгүй. Улс төрийн сэдэв болгохгүй. Ард түмний эрх ашиг гэсэн шугамыг тавьж аливаа асуудлыг шийдэх ёстой гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч дахин сануулсан юм.

“Сайн төсөл оруулж чадвал сайн хууль гаргуулж чадна. Хуулийн төслийг хаанаас өргөн барих вэ гэдгээ ярилцана. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг хэлэлцэх явцад өөрчлөлт орж, түүнд хориг тавих гэхээр өөрөө өргөн барьчихаад хориг тавих гэлээ гэсэн асуудал гардаг. Ямар ч гэсэн өнөөдөртөө Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барина гэдэг бодлого хэвээрээ. Дараа нь УИХ, Засгийн газартай ярьж байгаад шийдэж болно гэсэн байр суурьтай байгаа аж. Шүүх эрх мэдлийн тухай багц хуулийн эхний хэсгийг Ерөнхийлөгч өргөн барьж,  сүүлийн хэсгийг Засгийн газар өргөн барихаар ярилцсан байна.УИХ хэлэлцээд болохгүй зүйл гарвал Ерөнхийлөгч зогсоодог эрх нь байх хэрэгтэй гэсэн үүднээс ингэж шийджээ.“Ханыг нь Ерөнхийлөгчийн институц барьж байгаа юм. Онц ач холбогдолтой хуулийн төсөлд Ерөнхийлөгч оролцох хэрэгтэй юм” гэж үүнийг тайлбарлалаа.

Үүний дараа хэлэлцүүлэгт оролцогчид байр сууриа илэрхийлж үг хэллээ.

 Иргэний эвслийн төлөөлөл Ж.Занаа Стратегийн эрдэс ба баялаг гэдэг хуультай болох санал дэвшүүлэв. Баялаг гэдэгт өвс ургамал, амьтан, шавьж, ой мод бүгдийг багтаах хэрэгтэй гэж байлаа. Уул уурхайн ассоциацийн даргын хэлснээр 2005 оны сүүл гэхэд Монголын газар нутгийн 40 хувь нь ашигт малтмалын лицензэд хамрагдаад байсныг сануулж, харин лиценз шинээр олгохыг зогсоож, урт нэртэй хуулийг гаргах зэрэг арга хэмжээ авсны үр дүнд энэ оны сүүл гэхэд нутаг дэвсгэрийн 10 орчим хувь нь л лицензтэй байх төлөвтэй болжээ.

Хайгуулын лиценз есөн жилийн хугацаатай, хоёроос гурван жилд хайгуул хийгээгүй бол шууд автоматаар хураадаг болсон байна. Нийт 3600 лиценз 21 сая га, ашиглалтын лиценз 500 мянган га газрыг хамарч байгаа юм байна. Идэвхтэй уул уурхайн талбай 0,02 хувь болжээ. Ашиглалтын лицензийн 60 хувь нь нүүрснийх байгаа аж. Цаашдаа лицензүүдээ ашигт малтмалын төрлөөр нь ангилж, аль лицензийн хугацаа хэзээ дуусч байгааг тооцож байх ёстой гэлээ. Үүний цаана 100-200 орчим компани л байгаа аж. Лицензийг цааш нэмж олгохгүй бол 2015 он гэхэд газар нутгийн таван хувь нь л лицензэд хамрагдах юм байна.

МУИС-ийн багш Авирмэд лиценз шилжүүлэх ажлыг бүртгэлжүүлэх ёстой гэлээ. Тэгэхгүй бол нэг мэдэхэд зарчихсан, нөгөө нь авчихсан байдаг. Оюу толгой гэхэд ВHP-гээс авсан төлбөрийн 10-аад сая ам.долларыг төлөөгүй байгаа гэлээ. Мөн түгээмэл тархацтай хайрга зэрэг баялгийг шинэ хуулиар зохицуулбал барилгын салбар зогсох аюултайг ч сануулж байлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч хэлэлцүүлгийн төгсгөлд шүүхээр шийдсэн, төрд эргэж ирж байгаа ашигт малтмалын лицензийг дахиж олгохгүйг санууллаа. “Өмчийн эрх зүйн тухай хууль Монголд байхгүй. Төрийн, нийтийн, хувийн гээд бүх өмчийг үүнд хамааруулах хэрэгтэй. Зах зээлийн нийгэмд хамгийн хэрэгтэй энэ хууль одоо болтол гараагүй. Үүн дээр Засгийн газар ажиллаж байх ёстой. Гадаадын хөрөнгө оруулагчдад хэлэхэд үгийг бүрэн утгаар нь ойлгох хэрэгтэй. Шинэ хууль гартал одоо мөрдөж байгаа Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн хүрээнд ажиллана. Аль нэг тийш савалсан хууль гаргахгүйн төлөө ажиллана. Төмөр зам, цахилгаан станц зэрэг ажлыг зэрэгцүүлээд явуулна” гэлээ.

   Үүгээр хэлэлцүүлэг өндөрлөв.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Bogi (203.39.152.2)
    Geologiin ajiliig orhigduulsan zyil ni "alaagyi ynegnii arisiig huvaahtai" ijil utgatai aldart 68%-iin huuliin yr dyn shyy dee. Za tegeed togtmol huvisaj baidag huuliud geed noloolson zyil ih bii.
    2013 оны 02 сарын 27 | Хариулах
  • (203.194.115.216)
    дээрхи зурган дээр энхбаярыг шударга хэргээр биш элбэгдоржийн захиалгаар баривчилсны гэрчлэн сууцгааж байна. энэ залуу чинь атг-ын ажилтан гээд зурагтаар "бид энхбаярыг ажлын шаардлагаар баривчилж байна" гээд байсан чинь одоо эрлэгдоржийн баруун гар гэнэ үү, юу гэнэ үү
    2013 оны 02 сарын 27 | Хариулах
  • ц (180.235.168.59)
    Багабаньд дээр юм.
    2013 оны 02 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    6 цаг 24 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    6 цаг 34 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    7 цаг 13 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    7 цаг 25 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    7 цаг 40 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    7 цаг 47 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    8 цаг 15 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК