
Монгол Улсын Их хурлын шийдвэрийн дагуу “Эх орончдын өдөр”-ийг энэ жил 10 дахь жилдээ тэмдэглэx гэж байгаа билээ.

Монгол Улсын Их хурлын шийдвэрийн дагуу “Эх орончдын өдөр”-ийг энэ жил
10 дахь жилдээ тэмдэглэx гэж байгаа билээ. Үүний хүрээнд МАН-аас
уламжлал болгон зохион байгуулж байгаа “Тусгаар тогтнолын цом-2013” яруу
найргийн наадам маргааш 15 цагаас болно. “Тусгаар тогтнолын ордон”-ы
долоон давхрын их танхимд болох тус наадамд 80 орчим яруу найрагчид
өрсөлдсөнөөс 25 яруу найрагчийг II шатанд үлдээжээ. Маргаашийн наадам
дээр эхний байруудыг шалгаруулах юм байна.
24tsag.mn