
Энэ бага чуулган нь 200 гаруй гишүүдтэй юм. Хурлаар МАХН нь МАН-тай нэгдэх, эвсэх эсэх тухай асуудал хамгийн гол сэдэв байх аж. Мөн ирэх зургаадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцох талаар хэлэлцэнэ гэж эх сурвалж мэдээллээ. МАХН-ын ахмад гишүүнд МАН-ын удирдлагуудад нэгдэх уриалга хүргүүлээд байгаа ч энэ нь МАХН-ын удирдлагуудын байр суурь биш гэж мэдэгдэж байгаа. Хэрэв хоёр нам Ерөнхийлөгийн сонгуульд хамтарч оролцоно гэвэл нэгдэх биш, харин эвсэх боломжтой гэж тус намын удирдлагууд үзэж байгаа аж. Мөн Засгийн газарт орохдоо "Шударга ёс" эвсэл Ерөнхийлөгчийн сонгуульд АН, ИЗНН-тай нэг субьект болж орно гэж заасан. Энэ заалтыг биелүүлэх эсэхийг чуулганаар шийдэх юм.