
Өнөөдөр Монгол Хятадын соёлын хөгжлийг дэмжих нийгэмлэгээс гаргаж буй "Хятад дахь Монгол судлал" номын нээлт болно. Энэ ном нь Монголын талаар судалж бичсэн хятад эрдэмтдийн бүтээлийг монгол крилл үсгэнд хөрвүүлэн уншигчидад хүргэж байгаа аж. Хятадын Монгол судлалаар алдартай 10 эрдэмтний 12 эрдэм шинжилгээний өгүүллийг "Хятад дахь Монгол судлал" ном багтаасан байна. "Интерном" номын дэлгүүрт болох нээлтийн ажиллагаанд Монгол улс дахь Хятадын Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн даргаа Чан Ван Лун болон бусад төлөөлөгчид оролцоно.
Энэ ном нь Монгол судлалд шинэ мэдээлэл өгч, шинэ уур амьсгал авчирснаараа монголын түүхчдийн анхаарлыг татаж байна. Өнөөдөр нээлтийн ажиллагаанд МУИС-ын Түүхийн тэнхмийн багш нар, ШУА-ын түүхийн салбарын эрдэмтэд, МУБИС-ын түүхийн багш нар гээд энэ салбарынхан цуглах юм.