зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Цэвээн: Хотын баруун хойд бүсийн агаарыг бохирдуулагч эх үүсвэрүүдийг дулаанаар хангах боломж бүрдсэн

2013-2-27
0
ЖИРГЭХ
ДЦС-IV төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Б.Цэвээнтэй ярилцлаа.
ДЦС-IV төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Б.Цэвээнтэй ярилцлаа.

 60184_116725-Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад ихээхэн анхаарч ажиллаж байгаа. Энэ ажлын хүрээнд ДЦС-IV-д хэд хэдэн технологийн шинэчлэл хийсэн гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд 2012 онд манай станцад гурван  төслийг хэрэгжүүлж эхэлсэан. Үүнээс хоёр нь хэрэгжиж дууссан. Нэг төсөл нь үргэлжилж байна. Нэгдүгээрт, сүлжээний нэгдүгээр өгөлтийн нацоссуудыг “0” төвшинд буулгасан. Энэ ажил 1.7 тэрбум төгрөгийн өртгөөр бүтсэн. Үр дүнд нь өвлийн ид ачааллыг амжилттай давж байна.

-Сүлжээний нацосуудын “0” төвшинд аваачсан нь агаарын бохирдлыг бууруулахад ямар эерэг үр дүн үзүүлсэн юм бэ?


-Өмнө нь Улаанбаатар хотын сүлжээнд халуун ус шахдаг нацосууд дөрвөн метрийн өндөрт байрладаг байсан юм. Тийм учраас буцаж ирж байгаа усны даралтыг 2-2.5 ата даралтад барих шаардлагатай байдаг байсан. Энэ тохиолдолд хотын хамгийн зүүн захын хэрэглэгчид буюу Улаанхуарангаас цаашхи хэрэглэгчдэд зохих дулааныг нь өгөхөд хүндрэлтэй байсан юм. Харин сүлжээний нацосуудыг “0” төвшин буулгаснаар нэмж ямар нэгэн нэмэлт тоног төхөөрөмж тавилгүйгээр 3000-4000 тонн усыг сүлжээнд шахах бололцоотой болсон. Энэ хэрээр хэрэглэгчдийн тоо ч нэмэгдэнэ гэсэн үг. Одоо бол Улаанхуарангаас ч цаана байгаа хэрэглэгчийг дулааны сүлжээнд нэмж холбоход техникийн хувьд асуудалгүй болсон.

-4000 тонн усыг нэмж сүлжээнд шахсанаар хэчнээн хэрэглэгчийг нэмж дулаанаар хангах боломж бүрдэж байгаа юм бэ?


-4000 тонн ус нэмж шахна гэдэг чинь их хэмжээ шүү дээ. Энэ өвлийн байдлаар л гэхэд Улаанбаатар хотын хэмжээнд 18000 орчим тонн усаар нийт дулаан хэрэглэгчийг хангаж байна. Үүн дээр нэмж 4000 тонн усыг сүлжээнд нэмнэ гэхээр хүчин чадал 20 орчим хувиар нэмэгдэж байгаа гэсэн үг.

-Хоёр дахь багц төслийн тухайд?

-Хоёр дахь багц төсөл нь зуухны шаталтын процессод үүсдэг шлак буюу шааргийг хуурай аргаар зайлуулах технологийн шинэчлэл. Уг төслийг манай VIII зууханд хэрэгжүүлсэн. Үр дүн нь юугаар илэрч байна гэвэл, өмнө нь шаталтын процессод үүссэн шааргийг усаар зайлуулдаг байсан. Технологийн шинэчлэл хийснээр ус хэрэглэхээ больсон. Ус хэмнэнэ гэдэг цаанаа асар их ач холбогдолтой шүү дээ. Нэгдүгээрт, усаа хэмнэнэ. Хоёрт, шааргыг шууд хүйтэн усаар хөргөлгүйгээр дотор нь агуулагдаж байдаг дулааныг эргүүлж ашиглах боломжтой болсон. Тэр нь юу вэ гэхээр, зуухны шаталтын процессод агаар оролцдог. Энэ агаарыг шааргад агуулагддаг дулаанаар халааснаар зууханд зарцуулагдах нүүрсний хэмжээ тодорхой хэмжээгээр багассан. Нэг их биш ч гэсэн. Жилээр тооцоод үзвэл чамлахааргүй хэмжээний нүүрс хэмнэх тооцоо гарч байна лээ. Энэ жил VII зууханд энэ шинэчлэлийг нэвтрүүлэхэд бэлэн болоод байгаа.

-Сүүлийн төсөл нь юу байв?


-Улаанбаатар хотын дулаан хамгамжийг сайжруулах зорилгоор 210 мВт-ын дулааны дэд станц барих төсөл юм. Энэ төсөл хоёр жил үргэлжилнэ. Тооцоо ёсоор бол 2013 ондоо багтаад өвлийн ид ачааллын өмнө ашиглалтад орсон байх ёстой. Төслийн эхний шатны ажил хийгдэж дууссан. Та анзаарсан бол манай станцын яндангийн дэргэд 10 метр өндөр сэндвичэн барилга барьсан байгаа. Энд дулааны дэд станц байрлах юм. Энэ төсөл хэрэгжсэнээр хотын хойд хэсэг буюу Найрамдлын аманд баригдах орон сууцны хорооллыг дулаанаар хангах бололцоотой болно. Мөн наана нь байгаа Ханын материал, Цэргийн хотхон, Толгойтын гэр хорооллын бүс зэрэг ер нь хотын баруун хойд хэсэгт шинээр дулааны шугам сүлжээнд холбогдох бүхий л хэрэглэгчийг дулаанаар найдвартай хангах бүхэл бүтэн дулааны эх үүсвэр бий болж байгаа хэрэг.  Тэгэхээр энэ төслийн үр дүнд хотын утааны асуудал ч тодорхой хэмжээгээр шийдэгдэж байгаа гэсэн үг.

-Тэгэхээр хотын баруун хэсгийн гэр хорооллынхон төвлөрсөн дулааны сүлжээнд холбогдох боломжтой болох нь ээ?


-Тэгэлгүй яахав. Энэ бүст нүүрс түлж байгаа айл өрх албан байгууллагуудыг дулаанаар хангах боломж бий болно. Ер нь бол энэ төсөл нэлээн эрт эхэлсэн шүү дээ. Хэдэн жилийн өмнөөс Найрамдлын амыг цэвэр ус, бохир, дулааны шугмыг нь тавьж эхэлсэн. Одоо тэр дулааны шугам нь манай станцын хашаа руу ороод ирсэн байна. Үүнийг 210 мВт-ын дулааны дэд станцтай холбосноор хэрэглэгчдийг дулаанаар хангах боломжтой болох юм.

-Ингэснээр хотын баруун хэсгийн гэр хорооллын айлууд дулааны дэд бүтэцтэй болж, хотын утааг багасгах тал дээр том дэвшил гарах нь гэж ойлголоо?


-Ер нь бол тийм. Хотын баруун хойд хэсэгт төвлөрсөн дулаан хангамжийг хүргэх боломж нь бүрдсэн. Харин хаана, ямар байшин барилга барьж, дулаанаар хангах нь нийслэлийнхний шийдэх хэрэг болсон. Өөрөөр хэлбэл, бидний зүгээс хийх юмаа хийсэн гэсэн үг.

-Хотын баруун хэсгийнхний дулааны хэрэглээ тодорхой хэмжээгээр шийдэгдэж байгаа юм байна. Харин зүүн хэсгийнхэн яах вэ?


-Ер нь бол Улаанбаатар хотын хувьд бие биенийгээ нөхөх хэмжээний хоёр том дулааны эх үүсвэртэй байхад л хангалттай. Өөрөөр хэлбэл, дулааны ачааллын хувьд манай станцтай дүйхүйц эх үүсвэр хэрэгтэй гэсэн үг. Тийм ч учраас ТЭЦ-V-ыг хотын зүүн хэсэгт барья гэсэн шийдвэр гарсан. Энэ хавраас бүтээн байгуулалтын ажил нь эхлэх гэж байгаад бид баяртай байгаа.  Зүүн тал руугаа ТЭЦ-V ороод ирвэл, тэнд байгаа хоосон орон зайд хот тэлэх боломж бүрдэнэ. Энэ нь Улаанбаатар хотын төвлөрөл, утааны асуудлыг ч тодорхой хэмжээгээр шийднэ шүү дээ. Одоо бол хотын төвийн дулааны шугам сүлжээний нэвтрүүлэх чадвар хязгаарлагдмал болсон. Тийм учраас  шинээр барьж байгаа байшинг дулаанаар хангахад хүндрэлтэй байна. Хангалаа гэхэд шинэ барьсан нь ч, хуучин халж байсан байшин нь ч олигтой халж өгөхгүй л байна. Цаашдаа магистрал шугамуудыг нь өргөн болгох ч юм уу, шинэ шугам барих шаардлага байгаа.

-ДЦС-ууд агаарын бохирдлын нэг эх үүсвэр болдог. Тэгвэл энэ бохирдлыг бууруулах тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?


-Энэ бол хөндөх ёстой асуудал. Нийслэлийн агаарын бохирдлын зургаан хувийг ДЦС-ууд үүсгэдэг гэсэн тоо баримт бий. Өнөөдөр Улаанбаатар хотод ДЦС- II, ДЦС-III, ДЦС-IV гэсэн гурван цахилгаан станц ажиллаж байна. Тэр зургаан хувь гэдэг нь эдгээр станцын нийлээд үзүүлж байгаа бохирдлын хэмжээ л дээ. Гэхдээ манай станц бол энэ хоёроосоо арай залуу. Энэ юу гэсэн үг вэ гэхээр энэ хоёр станц маань технологийн хувьд арай хоцрогдмол. Нэг үгээр хэлбэл, энэ зургаан хувийн бохирдлыг үүсгэдэг нь ДЦС- II, ДЦС-III л байгаа юм. Манайх бол нэг хувийн ч бохирдлын нөлөө үзүүлэхгүй. Яагаад гэвэл зуухны шаталтын процесст үүсдэг химийн элементүүдийг Улаанбаатар хотын бүсээс гадагш Богд уулыг давуулж хаядаг байхаар тооцоолж, янданг нь хийсэн байдаг юм. Үүн дээр нэмж хэлэхэд, манай улсад хүчин төгөлдөр мөрдөж байгаа стандартаас 2-10 дахин бага хорт утаа ялгаруулдаг гэсэн мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт гарсан.

-Эрчим хүчний сайд Сономпил 2013 он эрчим хүчний хэмнэлтийн жил гэж зарласан. Энэ ажлын хүрээнд танайх ямар ажил хийж байгаа вэ?

-Хамгийн энгийнээр хэлбэл, улайсах чийдэнг хэрэглээнээс халмаар байгаа юм. Мөн бид ч гэсэн үйлдвэрлэгчээс гадна хэрэглэгч шүү дээ. Тиймээс бид цахилгаан эрчим хүчний хэрэглээндээ хэмнэлт хийж эхэлсэн. Жишээ нь,  өндөр чадалтай цахилгаан моторыг орчин үеийн хувьсах зарцуулалттай цахилгаан хөдөлгүүрээр сольсон. Ингэснээр эрчим хүчийг 25-30 хувиар хэмнэх боломжтой болсон. Бид өөрсдөө эрчим хүчээ хэмнэж байна гэдэг нь хэрэглэгчдэд очих эрчим хүч нэмэгдэнэ гэсэн үг шүү дээ.

-Эрчим хүч хэмнэх нь агаарын бохирдлыг бууруулахад нөлөөлөх үү?


-Ер нь бол станцуудын хүчин чадлаас хамаараад нэгж дулаан гаргах нүүрсний зарцуулалт өөр өөр байдаг. Манай жишгээр бол нэг кВт цахилгаан эрчим хүч хэмнэхэд 300 грамм нүүрс хэмнэнэ. Энэ хэрээр нүүрс зарцуулалт багасна. Үүнийгээ дагаад агаарын бохирдол ч буурна шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа.

Э.Түвшинтөгс
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    8 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    20 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    35 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    42 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    1 цаг 10 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    22 цаг 49 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    23 цаг 2 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК