

Токиогийн хойд хэсгэт орших Уцуномия хотод байрлах Каябуки ресторанд сармагчин хос бусад үйлчлэгчдийн нэгэн адил үйлчилж, зочдод хоол, ундааг хүргэдэг байна.
Олон жилийн өмнөөс үйлчлэгч хийж сурсан сармагчингууд баг, хиймэл үс болон дүрэмт хувцас өмсөх бөгөөд хүний хэлийг ойлгодог тухай сайт онцолжээ.
Зочдын ярьснаар сармагчингууд сүүлийн жилд хүний хэл яриа сайн ойлгодог болсон бөгөөд үйлчлүүлэгчдийн захиалсан захиалгыг алдаа мадаггүй авчирдаг аж. Японы хуулийн дагуу амьтад нь өдөрт хоёр цагаас илүүгүй ажиллах ёстой юм. Тиймээс зоогийн газрын эзэн дахин 2-3 сармагчин ажиллуулахаар төлөвлөж байгаа аж.
Д.Идэр




Сэтгэгдэл (3)