
Монголын Урчуудын эвлэлийн дэргэдэх Залуу уран бүтээлчдийн нэгдлийн
нэрэмжит 35 хүртэлх насны бүтээлчдийн дунд жил бүр уламжлал болгон
явуулдаг “Алтан бийр-7” үзэсгэлэн өнөөдөр 16.00 цагт “Арт галерей”-д
нээлтээ хийнэ.

Монголын Урчуудын эвлэлийн дэргэдэх Залуу уран бүтээлчдийн нэгдлийн нэрэмжит 35 хүртэлх насны бүтээлчдийн дунд жил бүр уламжлал болгон явуулдаг “Алтан бийр-7” үзэсгэлэн өнөөдөр 16.00 цагт “Арт галерей”-д нээлтээ хийнэ. Уг үзэсгэлэнд залуу уран бүтээлчдийн 100 шахам бүтээлийг толилуулах юм. Эдгээр бүтээл уран зураг, монгол зураг, зураасан зураг, бар зураг, монгол зураг, уран дархан, сийлбэр, уран баримал, гобелен, орон зайн урлаг, фото арт, торгон зураг зэрэг дүрслэх урлагийн олон төрөл зүйлийг хамардаг билээ. Энэхүү үзэсгэлэнгийн үеэр “Таталбар зургийн уралдаан” болж, ирэх сарын 2-нд шилдэг гурван таталбарыг шалгаруулна. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр нэг уран бүтээлчийг шалгаруулж “Алтан бийр” цом, мөнгөн шагналаар шагнах юм.
Д.Ундрах /24tsag.mn/