
Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулж алдарт Гамлет жүжиг ирэх сарын 7-нд 18.00 цагт тоглогдох гэж байна. Уильям Шекспирийн алдарт эмгэнэлт зохиолуудын нэг бөгөөд 1601 онд анх тайзнаа амилуулж байжээ. Харин Манай оронд 1980 онд анх тайзнаа тоглогдож байжээ. Түүнээс тоглогдоогүй байсан ба 33 жилийн дараа ДБЭТ-ын уран бүтээлчид дахин амилуулан тайзнаа тоглосон билээ. Энэхүү жүжгийн Ерөнхий Найруулагчаар Н. Наранбаатар, Гамлетын дүрийг
С.Болд-Эрдэнэ, Опелиагийн дүрд А.Ганчимэг, Д.Ганцэцэг нар, Данийн ван
Клавдийд П.Цэрэндагва, Гертрудад У.Уранчимэг, Опелиагийн аав Полонийд
Б.Жаргалсайхан, ах Лаэртэд Г.Эрдэнэбилэг, Горациод Г.Амгаланбаатар,
Марцеллод Д.Баттөмөр нар тоглосон юм. Харин жүжгийн туслах найруулагчаар
Ч.Түвшин, ерөнхий продюсер Д.Цэрэнсамбуу, ерөнхий зураач Т.Ганхуяг,
бүжиг дэглээчээр Т.Төгсөө, хөгжмийн зохиолчоор С.Сансаргэрэлтэх нар
ажилласан билээ.


Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)