Энэ сарын 14-15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн нэгдүгээр хорооны 49 дүгээр байранд хоёр хүн гадны нөлөөтэй амиа алдсан хэрэг гарсан билээ. Хэргийн талаар хэргийг шалгаж буй Баянгол дүүргийн мөрдөн байцаагч Энх-Амгалангаас тодруулахад, “Нэгдүгээр хорооны 49 дүгээр байранд хоёр хүний амь нас хохирсон хэрэг гарсан нь үнэн. Манайхан хэргийн газрын үзлэг хийсэн. Гэхдээ хоёр хүний амь нас хохирсон хэрэг болохоор харьяаллын дагуу УМБГ-ын “Хүн амины хэрэг мөрдөх хэлтэс”-т шилжүүлсэн. Хэрэг мөрдөн байцаалтын шатандаа явж байгаа тул тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ. Хэрэг гарсан шөнө цагдаагийн алба хаагчид хэргийн газарт үзлэг хийхэд, өндөр настан Б-г цээж хэвлийн тус газраа хутганы арав гаруй, хоолойдоо нэг шархтай, харин түүний хүү нь хэвлийдээ болон хоолойдоо хутганы тус бүр нэг шархтай байсныг тогтоосон байна. Хэрэг гарсан байранд 79 настай, эмэгтэй Б өргөмөл хүү 39 настай Г-ын хамт амьдардаг байсан аж.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар уг хэрэг 1-2 хоногийн өмнө гарсан байх магадлалтай гэнэ. Учир нь талийгаачдын цус хатчихсан байсан аж. Түүнчлэн талийгаач Г ээжийнхээ амийг бүрэлгэсэн байж болзошгүй гэнэ. Харин үүнийхээ дараа өөрийнхөө хэвлийг зүсэж, эцэст нь хоолойгоо хэрчсэн байх гэсэн таамаг байгаа юм байна.
Мөрдөн байцаалтын явцад талийгаач Г нь ШУТИС-д багшилдаг байсан тогтоогджээ. Г-ийн хувьд хааяа сэтгэц нь өөрчлөгддөг байсан тухай хөршүүд нь мэдэгджээ.
Б.Чимэг