
МАХН-ын Бага чуулган завсарлалаа. Үдээс өмнө Бага чуулганы гишүүн биш хүмүүс хуралд оролцох гэснээс шуугиан үүсч, хурлыг хаалттай явуулсан юм. Хуралд МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, УИХ-ын гишүүн Ц.Цолмон нар улс төрийн илтгэл тавьсан байна.
Бага чуулган үдээс хойш 15.00 цагаас үрэлжлэн хуралдах юм. Хурлаар МАХН-ын дүрэм, бүтэц, зохион байгуулалтанд өөрчлөлт оруулах, Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцох, МАН, АН намууддаа ямар харилцаатай сонгуульд орох талаар хэлэлцэж, шийдвэр гаргахаар төлөвлөөд байна.
Т.Гэрэл
Сэтгэгдэл (1)