

Энэхүү уулзалтад Сирийн сөрөг хүчин оролцохоо өчигдөр мэдэгдсэн талаар “CNN” мэдээлжээ. Уулзалтад оролцох болсон тухайгаа Сирийн сөрөг хүчний үндэсний холбооны тэргүүн Муаз Аль Хатиб өөрийн албан ёсны фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.
Сөрөг хүчнийхэн өмнө нь энэхүү уулзалтад орлцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байсан юм. Ромын уулзалтаар Сирийн ард түмэнд энх тайван байдал авчрах шийдвэр гарна хэмээн олон улс найдаж байна.
Д.Идэр