НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Ариунболдтой уулзаж ярилцлаа.
- Орон нутгийн сонгуулийн хууль ер яригдахгүй байх юм?
- Парламент 2008 онд УИХ-ын болон орон нутгийн сонгуулийг хамт явуулах тухай тогтоол батлан гаргасан. Гэвч тогтоолыг хэрэгжүүлэх талаар өнөөдрийн байдлаар ямр нэг алхам хийхгүй байна.
-УИХ-ын болон орон нутгийн сонгууль хоёр тусдаа явахад эерэг тал нь их байх уу, сөрөг тал нь их үү?
-УИХ-ын сонгууль иргэдийг залхаачихдаг. Ёстой нэг хөрсийг нь эргүүлээд хаячихдаггүй юу.Түүнийг цэвэрлэх гэж орон нутгийн нам махаа иддэг. Сонгогчдын идэвхийг бууруулчихдаг юм. Тэр бүхнийг давтахгүй байх үүднээс хоёр сонгуулийг хамт явуулах шаардлагатай болсон юм. Орон нутгийн сонгуульд ирц хүрэхгүй байх магадлал тун өндөр.
-НИТХ төсөв батладаг. УИХ батлаад хуваарилчихсан төсвийг ингэх шаардлага байдаг юм болов уу?
- Нийслэл олсон орлогоо өөртөө зарцуулдаг болохын тулд байнгын ажиллагаатай хуралтай байх ёстой юм. Энэ талаар санал гардаггүй биш гардаг. Ажил хийгдж байгаа. Нийслэлийн эрх зүйн байдалын тухай хуульд өөрчлөлт орж байж энэ байдал өөрчлөгдөнө.
- Ингэхэд нийслэл улсыг тэжээдэг юм уу, эсвэл улсаас татаас авдаг газар уу?
- Нийслэл улсад орлого төвлөрүүлж өгдөг. Эдийн засгийн хувьд өөрөө өөрийгөө аваад явах бүрэн боломжтой.
- Та НИТХ-д Хан-Уул дүүргээс сонгогдсон. УИХ-ын гишүүдийн нэгэн адил тойрогтоо ажиллах гэх мэт зүйл гарах уу?
- Байна аа. Дүүрэгт 1980-аад онд орос цэргийн анги бариад, баригдсанаасаа хойш огт засвар хийгдээгүй 3,5 км замыг хоёр удаа тендер зарласан боловч авах аж ахуйн нэгж олдоогүй юм. Тэгээд манай компани дараа төлбөрийг нь авахаар хотын захиргаатай гэрээ хийж барилаа. Хүнд хэцүү, нүсэр ажил байлаа. Гэхдээ л хийж дуусгасан.
- Зам дууссан болохоор мөнгөө хэзээ авах вэ?
- Одоогоор аваагүй л байна. Замаа бол улсын комисст хүлээлгээд өгчихсөн байгаа.
- Ирэх жил ямар ажил хийхээр төлөвлөж байна?
- Хан-Уул дүүргээс НИТХ-д сонгогдсон гишүүд Биокомбинатаас Шувуун фабрик хүртэл 22 км замыг шинээр барихаар хөрөнгийг нь төсөвт оруулахаар саналаа нэгтгэж өгөхөөр болоод байна.
- Ардчилсан нам ялж, засаг барьж байгаа Хан-Уул дүүрэгт ирэх онд сонгуулиар энэ байдал хэвээр хадгалагдах болов уу?
- Орон нутгийн 2008 оны сонгуулиар гаргасан амжилт ирэх онд хадгалагдаж чадна гэж бодож байна.
- Та бол НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга. Нийслэлийн Ардчилсан намын даргаар Ш.Түвдэндорж ажилладаг. Нийслэлийн нам одоо сонгуульд бэлэн байна уу?
- Нам бол цаг ямагт сонгуульд бэлэн байх ёстой. Гол зорилго нь засгийн эрх барих явдал. Засгийн эрхийг зөвхөн сонгуулиар авдаг. Нийслэлийн намын ажлыг хараад байхад сонгууль бэлэн байна гэж дүгнэхэд хэцүү. Тэнд хийж шийдвэрлэх олон зүйл байдаг. Хийж байгаа зүйл харагдахгүй байна