Өнөөдрөөс ихэнх нутгаар эрс хүйтэрч байгаа бөгөөд зүүн нутгийн зарим газарт цас орж, шуурах юм. Ихэнх нутгаар үүлэрхэг байх хэдий ч баруун аймгуудаар цас орохгүй, говь болон төвийн бүсийн зүүн хэсгээр цас хаялна. Алтай, хангайн уулсаар -3 хэмээс 2 хэм дулаан байх бол Хэнтий, Хөвсгөлийн уулс 10-15 хэм хүйтэн байх аж. Төвийн аймгууд 9-15 хэм хүйтэн, говийн бүсэд 7-12 хэм хүртэл хүйтэрнэ. Харин зүүн аймгуудад 15-20 хэм хүрч эрс хүйтрэхийг УЦУХүрээлэнгээс мэдээллээ. Нийслэл хотод үүлэрхэг байх хэдий ч өдөртөө цас орохгүй, 10-12 хэм хүйтэн байх гэнэ.
    Сөүл хотод одоо манан татаад, 13 хэм дулаан байна. Өдөртөө үүлэрхэг байх бөгөөд 18 хэм хүртэл дулаарч, шөнөдөө 11 хэм үүлэрхэг хэвээрээ байх юм. Токио хотод мөн л үүл бүрхээстэй байгаа бөгөөд өдөртөө 19 хэм дулаан. Харин шөнөдөө 17 хэм хонох бөгөөд үүлс алаг цоог болж сийрэгжих аж. Тэгвэл Бээжин хотод үүлэрхэг хэдий ч нар үзэгдэх нь. Өдөртөө 13 хэм бол шөнөдөө 2 хэм хүрч сэрүүснэ, хур тунадас орохгүй. Сүүлийн хоёр өдөр хуртай байгаа Москва хотод одоо манан татжээ. Өдөртөө -1 хэм байх бол шөнөдөө бороо нь нойтон цас болон бууж, -3 хэм хонох гэнэ.
Б.Ганбилэг