Өчигдөр "Оюутолгой" компанийн хувь эзэмшигчдийн хурал Их тэнгэр цогцолборт болсон ч ямар үр дүн гарсан тухай мэдээлэл одоогоор ирээгүй байна. Энэ хуралд Засгийн газрыг төлөөлж Уул уурхайн сайд Д.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг хэлэлцээрт орсон юм. Харин өнөөдөр "Оюутолгой" компаний ТУЗ-ын гишүүд хуралдана гэсэн мэдээлэл байгаа ч хаана, хэзээ болох нь мөн тодорхойгүй байна. 


















































