Ардчилсан намын ҮЗХ энэ сарын 27-нд хуралдана. Гэхдээ ҮЗХ-ны хурлыг яаран хуралдуулах шаардлагагүй гэдэг байр суурин дээр намын дарга Н.Алтанхуяг зогсож байна. АН-ын даргын хувьд ээлжит хурлыг хийх нь өөрт нь халтай хэмээн үзэж байгаа гэж түүнд ойрхон эх сурвалж хэллээ. АН-ын ҮЗХ-ны хурлдааныг дарга зарлан хуралдуулдаг. Гэхдээ даргаас хамааралгүйгээр хуралддаг дүрмийн заалт байдаг байна. Үндсэн дүрмийн “ҮЗХ-г гишүүдийн гурваны нэгийн шаардлагаар хуралдана” гэсэн заалтаар энэ удаагийн хурлыг хуралдуулах бололтой. Тус намын ҮЗХ-ны гишүүд дотроо хэд хэдэн фракцид хуваагддаг. Тэднийг жагсаавал:
МоАХ 69 гишүүнтэй /ЗТБХБ-ын сайд Х.Баттулга/
“Алтангадас” 68 гишүүнтэй /Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг/
МҮДН 28 гишүүнтэй /УИХ-ын гишүүн Н.Батбаяр/
“Ардчилсан хүчний холбоо” 18 гишүүнтэй /УИХ-ын гишүүн З.Энхболд/
“Краун” 11 гишүүнтэй /НХХ-ийн дэд сайд Нямхүү/
“Нэг ардчилал” 8 гишүүнтэй /УИХ-ын гишүүн Л.Гантөмөр/