Өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж буй “Эрүүл аюулгүй байдлын индекс тооцох аргачлалыг нэвтрүүлэх нь” сэдэвт сургагч багш бэлтгэх сургалт болно. Нийслэлийн иргэдийг эрүүл, аюулгүй, ээлтэй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, төрийн ажилтан албан хаагчдын иргэдийн өмнө хүлээх үүрэг хариуцлагыг өндөржүүлэх, амьдрах орчин, нийгмийн хөгжлийн ялгаатай байдлыг бууруулах зэрэг зорилгоор энэ сургалтыг зохион байгуулж байна.



















































