МҮЭХ-ны Ерөнхий зөвлөлийн хурал яг одоо эхлэх гэж байна. Энэ хурлаар МҮЭХ-ны 2012 оны ажлын тайлан болон 2013 оны төсвийг хэлэлцэх юм. Хурлаас олон нийтийн анхаарлыг хамгийн ихээр татаж байгаа асуудал нь УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг МҮЭХ-ны Ерөнхийлөгчийн албан тушаалаас огцруулах эсэх юм. УИХ-ын гишүүн нь давхар албан тушаал хашиж болохгүй гэсэн гомдлыг Үндсэн хуулийн цэцэд гаргасан бөгөөд үүнийг нь цэцээс баталгаажуулсан юм. МҮЭХ-ны дүрэмд Ерөнхийлөгчийг Их хурлын төлөөлөгчдын хурлаар сонгож, томилдог. Гэхдээ өнөөдөр хуралдах гэж буй Ерөнхий зөвлөлийн хурлаар энэ асуудлыг урьдчилан хэлэлцэх юм. УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд олон үйлдвэрчнийхээ хөрөнгийг шүүхдэж авч өгсөн. Мөн газар авч өгсөн. Тэрний нэг нь “Үйлдвэрчний эвлэл”-ийн харьяанд байдаг “Индра” рестораны байрыг 4 жил заргалдасны эцэст өнгөрсөн жил анхан шатны шүүхээр манай талд шийдвэр гарсан. Өмнө нь МҮЭХ-ны захирлаар ажиллаж байсан хүн хүүхдүүдтэйгээ нийлж хувьдаа авсан байдаг. Үүнийг би хэвлэл мэдээллээр хэлэхээс ч ичдэг. Бид нэг байгууллага учир нэг нь нөгөөгийнхөө бөгсийг ухаж байгаа юм шиг надад эвгүй байдаг ч би гишүүдийнхээ төлөө хийхээс өөр аргагүй. Харин тэд шүүх дээр ялагдаад энэ өчүүхэн эрх ашигдаа шунасан юм байлгүй намайг УИХ-ын цэцэд өгч УИХ-ийн гишүүн “Үйлвэрчний эвлэл”-ийн гишүүн байж болохгүй гэсэн гомдол гаргасан. Цэц үүнийг хүлээж авсанд би харамсаж байгаа. Өчүүхэн эрх ашгийн төлөө түмний төлөө хийе гэсэн олон тэмцлүүдэд минь гай болно гэж бодож байгаа бол тэд андуурч байна. Би МҮЭХ-ны ерөнхийлөгчтэй, ерөнхийлөгчгүй тэмцэнэ. МҮЭХ-ны гишүүд өөрсдөө л бүхнийг шийдээрэй гэж хэлмээр байна" гэсэн юм.
МҮЭХ-ны Ерөнхий зөвлөлийн хуралд тус холбооны аймгуудын болон салбарын дарга нар оролцдог юм.
Т.Гэрэл




















































Сэтгэгдэл (8)