НЗДТГ-аас 11.00 цагт хэвлэлийн хурал зарлалаа. Хурлаар маргааш буюу 3 сарын 1-нээс эхлэн авто тээврийн хэрэгслийн албан татварыг авах болсон учраас энэ талаарх мэдээллийг болон, энэхүү татвараас бүрдсэн хөрөнгийг хэрхэн юунд зарцуулдаг болохыг мэдээлнэ. Нийслэл хотод бүртгэлтэй бүх төрлийн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажлыг гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлүүлэх тухай Нийслэлийн Засаг дарга Захирамж гаргасан юм.
Хэвлэлийн бага хурал Хангарьд ордны 14 давхарт болно.



















































