
ОУОХ-ны Гүйцэтгэх хорооноос чөлөөт бөхийн спортыг 2020 оны Зуны
олимпийн наадмын хөтөлбөрөөс хасах тухай зөвлөмж гаргасан нь бөхийн
ертөнцийн эрс эсэргүүцэлтэй тулгараад байгаа билээ.

ОУОХ-ны Гүйцэтгэх хорооноос чөлөөт бөхийн спортыг 2020 оны Зуны олимпийн наадмын хөтөлбөрөөс хасах тухай зөвлөмж гаргасан нь бөхийн ертөнцийн эрс эсэргүүцэлтэй тулгараад байгаа билээ. Энэ сарын 2-3-нд Улаанбаатар хотод болох Эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн дэлхийн цомын тэмцээний үеэр тус тэмцээнд оролцох найман багийн тэргүүнүүд хуралдан, асуудлыг авч хэлэлцэх болсон байна. Монголын чөлөөт бөхийн холбооны санаачилгаар зохион байгуулагдах энэхүү хуралдаанд Монгол, Япон, Хятад, Америк, Канад, Энэтхэг, Беларусь, Казахстаны төлөөлөгчид оролцоно.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)