
Өчигдөр шөнийн 02.00 цаг хүртэл үргэлжилсэн МАХН-ын 8-р Бага чуулганаар зарим албан тушаалтныг өөрчлөх шийдвэр гаргажээ. Санхүү хариуцсан нарийн бичгийн даргаар П.Хангал, Хүний нөөцийн асуудал хариуцсан даргаар О.Лхагвацэдэн, Гадаад харилцааны асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар У.Барсболд нарыг сонгосон байна. Харин энэ хурлаар хамгийн их анхаарлын төвд байсан Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцох асуудлыг эцсийн байдлаар шийдэж чадалгүй хойшлуулсан байна. Тиймээс ямар намтай хамтрах, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг хэрхэн тодруулах асуудлыг дөрөвдүгээр сард хэлэлцэхээр болжээ.
Сэтгэгдэл (3)