

Үнэ нь өссөн талхыг иргэд хүлээж авахгүй, атар талхыг үйлдвэрлэдэг хоёр компани нэг зэрэг савлагаатай бүтээгдэхүүн зах зээлд гаргаж чадахгүй байгаа зэрэг асуудлаас болж өнгөрсөн саруудад дугуй талхыг савлагаагүй хуучин үнээр нь гаргаж байжээ. Харин маргаашнаас Хүнсний тухай шинэ хууль хэрэгжих гэж байгаа тул энэ сарын 15 гэхэд атар талхыг савлагаатай гаргахыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар дахин шаардсан байна. Иймээс өнгөрсөн даваа гаригаас "Атар өргөө" компани талхаа савлаж үнийг нь нэмсэн байна. Тус компанийн дугуй талх 70 төгрөгөөр нэмэгдэж 700 төгрөг болсон бол “Талх чихэр”-ийнх 170 төгрөгөөр өсч 800 төгрөг болжээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (7)