
Тус хурал үзэсгэлэнг Үйлдвэр Хөдөө Аж Ахуйн Яам болон Эрдэс Баялаг Уул Уурхайн Биржээс 2013 оны 3 сарын 14, 15 нд Чингис хаан зочид буудалд зохион байгуулах гэж байна.
Энэ удаагийн форум нь дараах хэд хэдэн зорилгын хүрээнд зохиогдохоор болжээ. Үүнд: Улс орны нийгэм эдийн засагт оруулах хувь нэмрийг дээшлүүлэх, байгаль орчинд ээлтэй технологи, бүтээгдэхүүнийг түгээн дэлгэрүүлэх, ханган нийлүүлэгч болоод уул уурхайн бизнесмэнүүдийн хоорондын бизнесийн уялдаа харилцааг нэмэгдүүлэх зэрэг асуудлууд гэнэ.
Уул уурхайн бизнес эрхлэгч та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг 70116009, 99081050, 88097675 эсвэл форумын албан ёсны вэб болох www.minerandsupplier.com –руу хандах боломжтой гэнэ.