
“Тусгаар тогтнолын цом-2013” яруу найргийн наадам өчигдөр буюу 27-ны өдөр Тусгаар тогтнолын ордонд дөрөв дэх удаагаа боллоо.

“Тусгаар тогтнолын цом-2013” яруу найргийн наадам өчигдөр буюу 27-ны өдөр Тусгаар тогтнолын ордонд дөрөв дэх удаагаа боллоо. Найрагчид эх орон, тусгаар тогтнолын сэдэвтэй шүлэг уншдагаараа онцлогтой энэхүү наадмын нэгийн даваанд 88 бүтээлийн эзэд өрсөлдсөнөөс хоёрын даваанд 25 яруу найрагч шалгарчээ. Яруу найргийн наадмын шүүгчээр Зохиолчдын эвлэл, Д.Нацагдоржийн
шагналт, “Болор цом”-ын эзэн Арлааны Эрдэнэ-Очир ажиллажээ. “Тусгаар тогтнолын цом-2013” наадмын цомын эзнээр
П.Нямлхагва шалгарч, дэд байрыг
В.Нэргүй, гуравт ардын уран зохиолч, төрийн шагналт
П.Бадарч хүртжээ.
Д.Ундрах /24tsag.mn/